
– Нийслэлд цэцэрлэггүй хороодын судалгааг гаргахад:
– Баянгол дүүрэгт 5, 12, 16, 17, 19, 21 ,22, 23
– Баянзүрх дүүрэгт 4, 7, 14, 17, 21, 22, 24,26, 27, 28
– Сонгинохайрхан дүүрэгт 4, 5, 22, 26, 28, 29, 32
– Сүхбаатар дүүрэгт 2, 5, 22, 26, 28, 29, 32
– Чингэлтэй дүүрэгт 5, 7, 8, 11,16, 17
– Хан-Уул дүүрэгт 8,15
– Налайх дүүрэгт 2, 7-р хороо гээд нийт 42 хороо нэг ч цэцэрлэггүй байна.
Эдгээр хороодыг цэцэрлэгтэй болгож, нийт хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 240 хүүхдийн багтаамжтай 220 цэцэрлэг барих хэрэгтэй байна. Тиймээс нийслэлийн ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг үндэслэн нэг ч цэцэрлэггүй, нэн шаардлагатай хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн цэцэрлэг барих төслийг тусгахаар төлөвлөж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдах цэцэрлэгийг улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан зэрэг бүхий л хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.