Өнөөдөр дэлхийн Донорын өдөр

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн Донорын өдөр

Өнөөдөр дэлхийн Донорын өдөр. Манай улс энэ өдрийг долоо  дахь жилдээ тэмдэглэж байна.  Аль ч улс орны хүн амын 3-5 хувь нь донор байж тухайн улсын эмчилгээнд шаардлагатай эрүүл  цусаар хүн амаа бүрэн хангаж чаддаг аж. Гэтэл манай улсад нийт хүн амын дөнгөж 0,7 хувь нь л бусдын төлөө цусаа өгч байна. Манай улсын хэмжээнд 19882 донор байдаг. Дээрх донорууд нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хотын жилийн цусны хэрэгцээний 60-70 хувийг л хангадаг байна. Жил бүр бусдын төлөө өөрийн цусаа өгч донор болж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа цусны хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд манай улсад төрөлт, осол аваар тэр дундаа цусны хорт хавдар гэх зэрэг өвчлөл нэмэгдэж байгааг дагаад цусны хэрэгцээ нэмэгдэж байгаа. Иймээс энэ жил донорын өдрийг “Шинэ ертөнцийн шинэ донорууд” уриан дор тэмдэглэж байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж