Эрдэнэтийн инженерүүд Тавантолгойд ажиллахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн инженерүүд Тавантолгойд ажиллахыг хүсэв

УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Одхүү нар Эрдэнэт хотын иргэдтэй чөлөөт ярилцлага хийжээ. Тэд нийгэм, эдийн засгийн онцлох сэдэв болоод байгаа Тавантолгой ордыг ашиглах талаар болон төмөр замын талаар ярилцаж, санал солилцсон байна.
Эрдэнэтчүүдийн хамгийн их сонирхсон сэдэв нь “Эрдэнэт” үйлдвэрийн чадварлаг боловсон хүчнийг Тавантолгойд ажиллуулах боломж бий эсэхийг асуув. Тэд Тавантолгойн ордыг ашиглаж эхлэхээр гадаадынхныг өндөр цалинтай ажиллуулахын оронд тэднээс мэдлэг, боловсрол, ур чадвараараа гологдохгүй боловсон хүчний нөөц “Эрдэнэт” үйлдвэрт бийг УИХ-ын гишүүдэд сануулж байлаа. Гишүүд ч тэдний энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Энэ үеэр Ардчилсан хүчний холбооны салбар холбоо Эрдэнэт хотод байгуулагдаж  үйл ажиллагаа мөн эхлүүлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж