
Нигерийн нэгэн хөгжөөн дэмжигч Жон Окоро тахиаг цэнгэлдэх хүрээлэнд оруулахгүй гэсэн хориг нь инээд хүрмээр гэж хэлэв. Түүний хэлснээр 1998 оны Францын тоглолтоор нигеричүүдэд тахиагаа авч цэнгэлдэхэд орохыг хэн ч хориглоогүй гэнэ.
Одоо тахиагаа яах гэж байна гэсэн асуултад хариулахдаа сахиусаа хэзээ ч идэхгүй гэж Окоро хэлжээ. Тэр тахиагаа найздаа бэлэглэхээр шийдсэн гэнэ.
Аргентины багт Нигерийн баг 0:1 харьцаатайгаар хожигдсон ба энэ сарын 17-нд нигеричүүд Грекийн багтай, 22-нд Өмнөт Солонгосын багтай тус тус тоглоно.