Архи уух өдрийн тоо нэгээр нэмэгдэх нь

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Архи уух өдрийн тоо нэгээр нэмэгдэх нь

УИХ-ын гишүүн Су.Батболд сар шинийн баяраар бүх нийтээр гурван өдөр амрах хуулийн төсөл санаачилсан нь байнгын хорооноос дэмжлэг хүлээгээд байна. Төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн хойно УИХ-аар батлагдах магадлал өндөрслөө л гэсэн үг.

Гэхдээ монголчуудын хувьд сар шинийн баяраар бүх нийтээр гурав хоног амрахаар архи уух өдрийн тоо л нэмэгдэх байх даа. Хоёр өдөр уудаг байсан монголчууд гурван өдөр ууна.

Төсөл санаачлагчийн зүгээс энэ хуулийг УИХ-аас баталсан цагт залуу үеийнхэнд хүмүүжлийн их ач холбогдолтой гэж үзсэн байна билээ. Монголчууд гурвын тоог их бэлгэшээж ирсэн. Тэр утгаар нь хөөвөл хоёр өдөр амарч байгааг гурав болгох нь зохистой ч юм шиг. Даанч баяраар далимдуулагсдад харин ч нэг олз болох юм шиг ээ.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж