С.Ганбаатар гишүүний санаачилга бүтсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар гишүүний санаачилга бүтсэнгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбарын захирал Шио Чин Юү тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрээр “”Рио Тинто” компани Монголын ард түмний баялгийг барьцаалж, эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.долларын зээлийг дөрвөн банкнаас авах гэж байна. Цаашдаа энэ зээлээ 24 тэрбум ам.долларт хүргэхээр ярьж байгаа. Энэ нь ирээдүйд их хэмжээний өрөнд оруулах аюултай. Татвар болон бусад орлого нь өрнөөсөө илүү гарч чадахааргүй тооцоо гарч байгаа. Монгол Улс ганцаардаж байна. Тиймээс биднийг дэмжиж, тус компанид зээл олгохгүй байх тал дээр анхаарч, сануулга, зөвлөмж өгөөч” хэмээн хүссэн юм.

Харин хатагтай Шио Чин Юү “Бид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлийн асуудалд төвлөрч ажилладаг. Гэтэл таны хүсэлт миний хариуцдаг салбарт хамаарахгүй тул энэ асуудалд тодорхой хариулт өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.

Эрхэм гишүүний энэ хүсэлт байгаа оносонгүй бололтой. Уулзах хүнээ урьдчилж судалж асуудлаа тавихгүй бол онигоонд орох нь байна шүү. Ичмээр юм боллоо гэдэг шиг.

Гэхдээ яах вэ, хэзээ нэгэн цагт Оюутолгойн талаарх түүний асуултад хэн нэгэн хариулт өгөх л байлгүй. Тэр болтол шантралгүй зүтгээд байж дээ гэж.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж