Ард иргэд, намын гишүүд, дэмжигчдээ Тусгаар тогтнолын ордноо хүлээн авч, санал бодлыг нь сонсох “Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийн өнөөдөр хийлээ. Энэ удаагийн уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, намын Гадаад харилцаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин, Нийслэлийн намын хорооны Тамгын газрын дарга Б.Баатарзориг нар оролцсон байна.
МАН үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд долоо хоног бүрийн мягмар гаригт энэхүү уулзалт хэлэлцүүлгийг тогтмол явуулж байхаар болсон. Энэ өдөр иргэдэд намын бүтэц, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж байхаас гадна, нийгэм, эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байх юм. Өнөөдрийн уулзалтаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа бусад асуудлын талаар ч хэлэлцсэн юм.
С.ОТГОН