Мишэлл Бачелет сонгогдох магадлалтай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Мишэлл Бачелет сонгогдох магадлалтай байна

Чилийн ерөнхийлөгчөөр Мишэлл Бачелет сонгогдох магадлалтай байна

-ХЭРЭВ ТЭРБЭЭР ДАХИН СОНГОГДВОЛ ҮНЭГҮЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ АЖ-

Латин Америкийн Чили ул­сын Төрийн тэргүүнийг сонгох бүх нийтийн сонгууль өнгөрсөн ням гарагт эхэлсэн. Социал намаас нэр дэвшиж буй Мишэлл Баче­лет болон Нэгдсэн тусгаар ард­чил­сан консерватив намаас нэр дэв­шиж байгаа Эвелин Маттей ши­рүүн өрсөлдөж байна. Өнгөрсөн ням гарагт болсон санал ху­раал­тын үеэр нэр дэвшигч нар ялалт байгуулахад хангалттай са­нал аваагүй учраас хоёр дахь шат­ны санал хураалтыг явуула­хаар тус улсын сонгуулийн хо­роо шийдвэрлэсэн.

Латин Америкийн бүсийн ор­нууд Ерөнхийлөгчийн сон­гуу­лийг ирэх арванхоёрдугаар са­рын 15 гэхэд дуусгаж, ерөн­хий­лөг­чийг тодруулсан байх шаард­ла­гатай аж. Өөрөөр хэлбэл, Чи­лийн Ерөнхийлөгч ирэх сарын 15 гэхэд тодорхой болох бөгөөд тан­гараг өргөсөн байх юм байна. Чи­лийн Үндсэн хуульд зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн 50-аас дээш хувийн санал авсан то­хиол­долд ялалт байгуулсанд тооцох талаар заасан байдаг.

Нэр дэвшигч нар харьцангуй тайван өрсөлдөж буй талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн байна. Учир нь 2006 оноос 2010 оны хооронд Чилийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Социал намын тэргүүн Мишелл Бачелет эхний тойргийн санал хураалтаар 46.8 хувийн дэмжлэг авсан бол өрсөлдөгч Маттей 25.1 хувийн санал авч ялагдал хүлээсэн. Тиймээс тойргийн болон мужуу­дын сонгуулийн хороо, хэсгийн хороо зэрэг Чилийн ихэнх хэвлэл мэдээллийн агентлагууд Мишелл Бачелетийг хоёрдугаар тойргийн санал хураалтаар хангалттай 50 гаруй хувийн санал авч, ирэх дөрвөн жилд Ерөнхийлөгчийн албыг хаших нь тодорхой гэдгийг онцолсоор байна.

Сонгуулийн ирц эхний той­рогт жаахан тааруу байсан гэд­гийг хэсгийн төлөөлөгчид болон ажиглагчид тайлбарласан. Ха­рин хоёрдугаар тойргийн санал хураалтын ирц 12.00 цагийн үед 40 гаруй хувьтай явж байгаа нь ялагч тодрох нь ойлгомжтой болжээ. Хоёрдугаар шатны санал хураалтын талаар Мишелл өөрийн жиргээндээ “Хоёрдугаар тойр­гийн санал хураалт санасаныг бод­вол амжилттай эхэлж байна. Са­нал өгсөн хүн бүрийн төлөө баяр­лаж талархаж байна” хэмээжээ. Ор­чин цагийн Чили улсын хөгж­лийг урагш алхам алхмаар ахиу­лах нь Чилийн ард түмний хүсэл мө­рөө­дөл гэдгийг “Сантиаго” со­нинд өгсөн ярилцлагад өгүүлсэн.

Өдгөө 62 настай Мишелл өөрийн мөрийн хөтөлбөртөө тат­вараа багасгаж, үнэгүй бо­ловс­рол олгох талаар амлалт өг­сөн. Улс төрийн болон эдийн засгийн шинэчилсэн найруулга, төсөл хэрэгжүүлэхээ амласан нь иргэдийн итгэлийг татаж байгаа бололтой. Түүний эцэг Алберто 1974 онд ерөнхий Пиночет буюу Ерөнхийлөгчийн албанд социа­лист үзлийг баримтлан ажиллаж байгаад зүрхний шигдээс өвчнөөр нас барсан билээ.

Харин Эвелин Маттей өөрийн мөрийн хөтөлбөртөө иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүү­лэх зорилгоор нийгмийг өөрчлөх хэд хэдэн саналаа дэвшүүлжээ. Жишээ нь, нийтийн тээврийг үнэгүй болгох, өргөн хэрэглээ­ний бараа бүтээгдэхүүний үнийг бу­руулах гэх мэт. Ажиглагчид түү­ний мөрийн хөтөлбөрт ан­хаар­лаа хандуулах биш, барим­тал­даг үзэл санаа болон сонгуу­лийн сурталчилгааны үеэр сонгогч­дын итгэлийг олж авч чадаагүй гэд­гийг таамагласан.
Хатагтай Мишелл өмнө нь тус улсын 34 дахь Ерөнхийлөгч болон ялалт байгуулсныхаа да­раа томоохон ялалтын парад зо­хион байгуулж байсан юм. Хэ­рэв энэ удаад тэрбээр мөн адил Ерөнхийлөгчийн албыг хаших эрхээ олж авч чадвал баярын жагсаал хийх нь лавтай. Тэрбээр Латин Америкийн “Төмөр ха­тагтай” хэмээн алдартай нэгэн. Чилийн Батлан хамгаалахын сайдаар 2002 оноос 2004 оны хооронд ажиллаж байсан. Мөн Эрүүл мэндийн сайдаар 2000-2002 оны хооронд тус бүр. Мөн Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээлгэн өгсөний дараа 2010-2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл НҮБ-ын эмэг­тэй­чүүдийн эрхийг хамгаалах бай­гууллагын Ерөнхий захирлаар ажиллаж байсан алдартай нэгэн.

Чили улсын нийт хүн ам 18 сая гэж тооцогддог ч Антарктид болон арлын хэсгүүдэд нутгийн уугуул иргэд ч бий. Сонгуулийн хороо иргэдээс авсан саналаа шуурхай нийслэл хот рүү нэгтгэж байгаа талаар ч орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Ямартай ч өнөөдөр Чилийн Ерөнхийлөгч тодорхой болно. Тус улсын хувьд газрын баялаг ихтэй. Газрын тос ихтэй орнуудад зүй ёсоор тооцогддог. Австрали, БНХАУ, Шинэ Зеланд зэрэг Номхон да­лайгаар дамжуулан эдийн зас­гийн харилцаа холбоо сайн бай­гаа. Ирэх жилүүдэд Чилийн хувьд эдийн засгийн хөгжлийг хур­дац­тай болгохын тулд АНУ, Ев­роп руу чиглэсэн бодлого шаард­лагатай байгаа гэдгийг мэр­гэ­жилт­нүүд онцолсоор байгаа. Энэ ажлыг удахгүй тодрох шинэ Ерөн­хийлөгч хэрэгжлүүлнэ гэдэгт сон­гогчид найдаж байгаа талаар CNN агентлаг онцолжээ. Мөн энэ удаа­гийн сонгуулийн санал хураах явцад ямар нэг зөрчил гараагүй гэдгийг ч мэдээлсээр байна.

Татарстаны ерӨнхийлӨгЧийн хҮҮ Ирек Минниханов онгоцны ослоор амиа алджээ
ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах Татарстаны нийслэл Казаны нисэх буудал дээр зорчигч тээврийн онгоц осолдож 50 хүн амиа алдсан золгүй явдал болжээ. Осол уржигдар шөнө болсон ч өчигдөр хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм. Москва хотоос хөөрсөн “Боинг 737”  онгоц газардах үедээ хурдаа тааруулаагүйн улмаас нисгэгч тооцоо алдан ийнхүү осолдсон байна. Нийт 44 зорчигч байсан бөгөөд онгоцны бүрэлдэхүүн зургаан хүн байжээ. Агентлагуудын мэдээлж буйгаар онгоцонд Татарстаны ерөнхийлөгчийн хүү Ирек Минниханов зорчиж явсан талаар өгүүлэв. Ажиглагчид ослыг санаатай үйлдэл байсан уу, техникийн гэмтэл, нисгэгчийн буруутай үйлдэл байсан эсэх дээр санал зөрөлдөж байгаа аж. Осол болсонтой холбогдуулан нисэх буудлын үйл ажиллагааг гурван өдөр түр хаахаар шийдвэрлэжээ. Мөрдөн байцаах, шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж