“Намрын нээлттэй тэмцээн”-ий аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

“Намрын нээлттэй тэмцээн”-ий аваргууд тодорлоо

“Намрын нээлттэй тэмцээн”-ий аваргаар “Эрчим”, “Энагурэ” багууд шалгарлаа. Шигшээ тоглолтод шалгараад байсан тус багууд өрсөлдөгчөө түрүүлж хоёр хожсоноор алтан медалийн эзэн боллоо.

Монголын волейболын холбоо, “Витафит” групптэй хамтран зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Намрын нээлттэй тэмцээн”-ий медалийн төлөөх тоглолтууд “Буянт Ухаа” спорт цогцолборын орднод болж байна.

Энэ сарын 3-нд эхэлсэн тус тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр аварга баг тодроод байна. Эрэгтэйчүүдээс алтан медалийн төлөө “Эрчим” ТЭЦ-IV vs “Алтайн барс” багууд  шалгарсанаас “Эрчим” баг түрүүлж хоёр (3:1, 3:2) ялалт авлаа.

Эмэгтэйчүүдээс аваргын төлөө “Энагурэ” vs “Сүхбаатар Цайрт минерал” багууд аваргын төлөө шалгарч 3:0, 3:2-ийн харьцаагаар “Энагурэ” баг ялалт байгууллаа.

“Энагурэ” багийн хувьд тэмцээний эхний тойргийн тоглолтын үеэр БНАСАУ-д хамтарсан бэлтгэлийг хийж байсан учир 0:3-ийн харьцаагаар техникийн ялагдал авсан. Гэсэн ч туршлагатай багийн хувьд хоёр, гуравдугаар тойргийг нэг ч ялагдалгүй тэргүүлж, улмаар шигшээ тоглолтод “Сүхбаатар Цайрт минерал” багийг 2:0-ийн харьцаагаар буулган авснаар ээлжит түрүүгээ хүртлээ. Лигийн тоглолтод тогтмол амжилттай оролцдог “Уурхайчин” багийг “Цайрт минерал” компани ивээн тэтгэн оролцож байгаагаас “Сүхбаатар Цайрт минерал” нэрээр тус тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний хүрэл медалийн хоёр дахь тоглолт энэ цагт болж байна. Хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдээс "Алтайн барс" vs "Эрчим" ТЭЦ-IV-I, ИНЕГ "Буянт Ухаа" vs “Хасу мегастарс” багууд шалгараад байна. Өчигдрийн тоглолтод "Алтайн барс", "Буянт Ухаа" багууд ялалт байгуулжээ.

НЭМЭЛТ: (19:00 цаг)

Өнөөдрийн тоглолтод ИНЕГ "Буянт-Ухаа" баг өрсөлдөгчөө буулган авснаар түрүүлж хоёр ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа. Харин эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө "Алтайн барс" vs "Эрчим" ТЭЦ-IV-I багууд шалгараад байгаагаас хожлын харьцаа 1:1 болж, маргааш шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Маргаашийн сүүлийн тоглолт 15:00 цагаас эхэлж, хаалтын ажиллагаа болно.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж