Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Хонконгт Монголын хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

Английн Веакон компаниас уламжлал болгон зохион байгуулдаг Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 11 дүгээр сарын 19-нд Хонконгийн Four Season зочид буудалд эхэллээ.

Монгол Улсын Их Хурлаас хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг батлаад удаагүй чухал цаг үед энэ удаагийн 5 дахь чуулга уулзалт нээгдэж байгаа нь хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх үг хэллээ. Тэрээр мөн Блүүмбэрг телевизийн сэтгүүлчийн асуултад хариулав. 

Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар уг чуулга уулзалтын албан ёсны дэмжигчээр ажиллаж байгаа билээ.

Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан нарын албан хүмүүс оролцож байна. Мөн Хонконгийн болон Хонконгт төвлөрдөг гадаадын хөрөнгө оруулагчид, монголын бизнесийн өргөн төлөөлөл хүрэлцэн иржээ. 

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж