
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак Засгийн газрын танхим болон ерөнхийлөгчийн аппаратын шинэчлэлийг хийнэ гэж даваа гаригт мэдэгджээ. Мөн тэрээр үндэсний бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг эргэн харах гэнэ.
Ли Мен Бак ард түмэндээ хандсан ээлжит илгээлтдээ энэ тухай хэлсэн байна. Түүний толгойлсон Агуу эх орны нам зургадугаар сарын 2-ны орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээснийг ерөнхийлөгч ард түмний хүсэл эрмэлзэл гэж хүлээн авч тэдний өөрчлөлтийг шаардсан эрмэлзлэлийг ойлгож байна гэжээ.
Ерөнхийлөгч "Чхонвадэ" гэх өргөө ба Засгийн газрын танхимын бүтцийг шинэчилж, нам ба парламенттай зохицон ажиллах шинэ бүтээлч орчин бий болгоно гэлээ. Харин хэзээ эдгээр шинэчлэлд орохыг тэр хэлсэнгүй.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч “Чхонан” корветын живсэн хэрэг явдал армийн олон эмзэг асуудлуудыг гаргалаа, түүнийг шийдэх болно. Зохих албаны хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэсэн байна.