Л.Цог Москвагийн чуулга уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Л.Цог Москвагийн чуулга уулзалтад оролцов

ОХУ-ын Үндсэн хууль батлагдсаны болон Холбооны Хурал байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 14-нд Москва хотноо Олон улсын парламентын хоёрдугаар чуулга уулзалт боллоо.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог чуулга уулзалтад урилгаар оролцов. Тэрбээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан, “Улс төрийн болон сонгуулийн системийг хөгжүүлэх олон улсын туршлага”, “Үндсэн хуулийн шинэчлэл: Оросын болон олон улсын туршлага” сэдэвт салбар хуралдаануудад оролцсоны зэрэгцээ ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин, Австрийн Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Райнхард Тодт, ОХУ-ын Төрийн Думын депутат В.Жириновский, И.Матханов, Төрийн Думын Аппаратын олон улсын хамтын ажиллагааны газрын дарга М.Пашков нар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов.

  Чуулганы нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин удирдан явуулж, Үндсэн илтгэлийг Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко тавилаа.

  Чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгч урилгаар оролцсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж