
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог чуулга уулзалтад урилгаар оролцов. Тэрбээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан, “Улс төрийн болон сонгуулийн системийг хөгжүүлэх олон улсын туршлага”, “Үндсэн хуулийн шинэчлэл: Оросын болон олон улсын туршлага” сэдэвт салбар хуралдаануудад оролцсоны зэрэгцээ ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин, Австрийн Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Райнхард Тодт, ОХУ-ын Төрийн Думын депутат В.Жириновский, И.Матханов, Төрийн Думын Аппаратын олон улсын хамтын ажиллагааны газрын дарга М.Пашков нар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, санал солилцов.
Чуулганы нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Төрийн Думын дарга С.Нарышкин удирдан явуулж, Үндсэн илтгэлийг Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко тавилаа.