
АНУ-ын Тагнуулын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц матераилаас болж олон улсад үл ойлголцол газар аваад байна. АНУ-ын Аюулгүй байдлын алба /NSA/ бусад орны Ерөнхийлөгч, удирдагчид, тэр ч бүү хэл Дэлхийн банк, НҮБ-ын удирдлагуудыг хүртэл тандаж туршсан гэх мэдээлэл томоохон дуулиан дэгдээсэн. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр Австралийн хэвлэлүүдэд тус улсын тагнуулын алба Индонезийн Ерөнхийлөгчийг тагнасан гэх мэдээлэл гарчээ. Үүнээс үүдэн Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно өнөөдөр /ХI.19/ Австралийн талд хандан “Хоёр орны хоорондох дипломат харилцаанд сэв суулаа” хэмээн мэдэгдэж, тус улсын Элчин сайдаас тайлбар шаарджээ. Харин Австралийн Ерөнхий сайд Тони Абботт энэ хэрэгт харамсаж буйгаа илэрхийлсэн ч уучлалт гуйхгүй гэсэн хариулт өгсөн байна.
Б.АНХТУЯА