Шакира олон хүүхэдтэй болохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Шакира олон хүүхэдтэй болохыг хүсдэг

Дуучин Шакира хөлбөмбөгч Жерар Пике нар өнгөрсөн нэгдүгээр сард Милан нэртэй өхөөрдөм хүүтэй болсон билээ. Өдгөө 10 сартай Милан гэртээ яг л “бяцхан рок од” шиг байдаг гэнэ. Шакирагийн хэлснээр Милан дуу хөгжимд их дуртай бөгөөд “Green Day” хамтлагийн дууг сонсох дуртай аж. Үүний зэрэгцээ Шакира Колумбын “Aló” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа олон хүүхэдтэй болохыг хүсэх болсноо ярьсан байна. Тэрээр “Бид үнэхээр олон хүүхэдтэй болохыг хүсч байна. Бид үүнийг маш сайн төлөвлөсөн” хэмээн мэдэгджээ.

Өдгөө 36 настай Шакира өөрөөсөө арван насаар дүү Жерар Пикетэй 2010 онд "Waka Waka (This Time for Africa)" дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, үерхэх болсон юм.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж