
Тэгвэл түүнийг ийн хуулийн төсөл боловсруулсаныг сонссон зарим иргэд Европоос автомашин оруулж ирдэг бизнесээ авч үлдэхийн тулд ингэж байна хэмээцгээж байна. Ямартаа ч М.Зоригтын зорилго бүтвэл ирэх 2015 оноос буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох аж. Харин иргэдийн хувьд энэ хуулийн төсөл батлагдвал Монголд баячууд машин унаж, борчууд явган алхдаг тогтолцоо руу шилжих нь ээ хэмээн эмзэглэж байгаа юм. Тэр тусмаа монголчуудын унаж байгаа машины 66 хувь нь буруу хүрдтэй гэхээр Монголд зөв хүрдтэй машин унадаг хүмүүс зөвхөн баячууд л байх бололтой. Нийтийн тээврийн хэрэгсэлээ сайжруулаагүй цагт энэ хуулийн төсөл батлагдвал олон хүнийг явгалж магадгүй хэмээн эсэргүүцэх нэгэн нь ч байна.