Ричард Торресын сонголтын хувьд маш сонирхолтой ч бас байж болох хувилбар. Харин монголчуудад, тэр дундаа нийслэлчүүдэд ямар ч хувилбар байхгүй. Шууд сонгох сонголт л бий. Тэр нь утаа. Нийслэлчүүд хүссэн хүсээгүй шууд л нөхөрлөх нь цаг хугацааны асуудал. Өөрөөр хэлбэл хүйтний улиралд “Хайрт минь хүрээд ир” хэмээн дуудсан юм шиг урилгагүйгээр хүрээд л ирнэ. Амьсгалах ямар ч боломж өгөхгүй. Гэрт ч, гадаа ч байнга дагна. Цонх онгойлговол тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хамар руу цоргитол үнэртэх жишээтэй. Тэгэхээр бидэнд ямар ч сонголт бас хувилбар үгүй. Зөвхөн утаатай нөхөрлөх, цаашлаад Ричард Торрес шиг хуримлах боломж олдож байгаа юм. Бүр эргэлт буцалтгүй шүү. Та түүнтэй нөхөрлөснөөр жилийн дөрвөн улирлын зөвхөн ганцдана эрх чөлөөтэй байх эрхтэй. Энэ хугацаанд л Перу улсын алдарт жүжигчин шиг модтой хуримлаж болох юм. Харин үлдсэн хугацаанд нь түүнд үнэнч байхаас өөр аргагүй. Учир нь тэр таныг сүүдэр мэт дагах болно. Ричард Торресын гэргий болох мод түүнд хүчилтөрөгч бэлэглэж, эрүүл мэндэд нь нэлээд анхаарал хандуулах нь мэдээж. Харин утаа бол тэгэхгүй. Таныг сүүдэр мэт дагахдаа уушги, амьсгалын замын эрхтэнг чинь аажим аажмаар гэмтээнэ. Тэгэхээр та салахын түүс болно. Гэвч та тэрнээс хэр баргийн салчихгүй. Учир нь та түүнтэй нөхөрлөхөөс өөр ямар ч сонголтгүй. Магадгүй та энэ сонголтыг үгүйсгэхийг хүсч байгаа бол Аргентин улсад очин модтой хуримлаж, болох л юм. Гагцхүү зардал их гарах байх. Тэгэхээр зардал гаргахгүй үнэгүй олдож байгаа утаатайгаа нөхөрлөцгөөе.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин