Үлэг гүрвэлийн төв музейн фэйсбүүк хуудас

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн төв музейн фэйсбүүк хуудас


via The Central Museum of Mongolian Dinosaurs

Үлэг гүрвэлийн төв музей нь
ардчилсан засаглал тогтсноос хойш байгуулагдсан Монгол улсын анхны музей бөгөөд
Засгийн газрын 2013 оны 01 сарын 12-ны өдрийн 11-р тогтоолоор олдворууд болон
палеонтологийн бусад өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ
өвлөн уламжуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор
байгуулагдсан.
Чингисийн талбайд Tarbosaurus bataar-ийн түр үзэсгэлэнг 3 сарын турш үзэгчдэд
үзүүлэх хугацаанд улсын төсөвт 120 гаруй сая төгрөгний орлого оруулсан нь
Монгол улсын музейн түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй үйл явдал болсон юм.

Т.Батаарын үзэсгэлэн 10 сарын 05-аас Дархан-Уул аймгийн музейд гарч эхлэн хойд
бүсийн үзэгчдийн хүртээл болж байна. Америкаас нэмж 6 төрлийн 22 зүйлийн үлэг
гүрвэл, Итали улсаас 187 олдвор, Палеонтологийн төвөөс мөн олдворууд нэмэгдэж
музейн сан хөмрөг 1000 гаруй олдвортой болох тул нэн тэргүүнд олдворуудыг
байршуулах байр хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж