Төсвийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй байна

Төсвийн байнгын хорооны хурал өнөөдөр 14.30 цагаас зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаан хараахан эхлээгүй байна. Тус байнгын хороогоор дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэгийг хийнэ. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Дараа нь Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлсэн зээлийн буцаан төлөлт болон Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн барагдуулалтын байдалтай танилцаж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг тус бүр авч хэлэлцэх ажээ.

Б.Сүх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж