Жуулчдад зориулсан аппликэйшнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Жуулчдад зориулсан аппликэйшнтэй боллоо

Улаанбаатар хотод зочилж буй дотоод гадаадын жуулчдад зориулан Нийслэлийн Аялал жуучлалын газраас нийслэлийн үзмэр, үзвэр, үйлчилгээний газрууд болон хэрэгцээт бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой ухаалаг гар утасны iOS болон Android үйлдлийн системд зориулсан аппликэйшнийг гаргалаа.

Энэхүү программд тус газраас зохион байгуулсан үйлчилгээний чанарын болон харилцааны сургалтад хамрагдсан, стандартын шаардлага хангасан жуулчны үйлчилгээний бүх төрлийн байгууллагууд өөрсдийн сурталчилгааг, соёл урлагийн байгууллагууд танилцуулга мэдээллээ байршуулсан юм.

Ухаалаг утастай иргэд Ulaanbaatar Official Travel Guide гэсэн нэрээр уг аппликэйшнийг татаж авч, Улаанбаатар хотын аялалын маршрутын бүхий л мэдээллийг аваарай гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж