П.Цагаан дээд хэмжээний уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

П.Цагаан дээд хэмжээний уулзалтад оролцож байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Олон улсын тулгамдсан асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Дэлхийн Эдийн засгийн Форумаас зохион байгуулж байгаа Олон улсын тулгамдсан асуудлаарх Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож байгаа бөгөөд уулзалтаар урьд жилийн уулзалтын үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээдэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцох юм.

Энэхүү Олон улсын тулгамдсан асуудлаарх Дээд хэмжээний уулзалт нь 2013 оны арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн болон олон улсын байгууллага зэрэг 80 гаруй салбарын төлөөлөл, нийт 900 гаруй төлөөлөгч хуран цуглараад байгаа юм. Уулзалтын үеэр оролцогчид олон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын эргэн тойрон дахь тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэнэ.

Нэмэлт мэдээллийг www.weforum.orgоос хүлээн аваарай.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж