Хэнтий аймгийн ИТХ анх удаа нээлттэй хуралдаж, хүндэтгэлийн хуралдаан аймгийн спорт цогцолборт болж өндөрлөлөө. Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот болгох төслийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсч хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингис хот болгох тогтоолыг гаргалаа.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Чингис хааны түүхэн цогцолбор төслийн удирдагч “Цагаан шонхор” холдинг ХХК-ийн захирал Ч.Энхтайван, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар зэрэг төлөөлөгчид мөн Хэнтий аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын төлөөлөл, иргэд хөдөлмөрчид үндэсний монгол хувцастайгаа хүрэлцэн ирж өргөнөөр оролцсон байна. Энэхүү шийдвэрийг УИХ эцэслэн шийдвэрлэх юм.
Ш.ЧИМЭГ