
Судалгаагаар оюутнуудын 60 хувь нь бүтцийн шинэчлэлт хийх нь "зөв", 25 хувь нь "буруу", 15 хувь нь "мэдэхгүй" гэсэн хариулт өгчээ. Харин оюутнууд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эдийн засгийн сургууль, Физик электроникийн сургууль, Олон улсын харилцааны сургуулийг МУБИС руу шилжүүлэх саналыг дэмжихгүй байгаа аж. Үүний оронд эдгээр сургуульд яг одоо суралцаж байгаа оюутнуудыг МУИС-ийн харьяанд төгсгөж, ирэх жилээс эдгээр ангид дахин элсэлт авахгүй байх санал гаргасан байна.
Д.ЖАРГАЛ