Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 15-д шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй болохыг заасан. Өөрөөр хэлбэл, аль нэг шашинд төр давуу эрх олгож, түүнийг тусгайлан авч үзэхийг хориглосон гэсэн үг. Гэтэл энэ мэтээр Үндсэн хуулиасаа тэс хөндлөн зүйлийг ярих болжээ. Дан ганц бие даагчид ч биш. Ер нь төрийн өндөрлөгүүд шашны төлөөллийг хүлээн авч уулзах нэрийдлээр бурханы шашны лам, хуваргуудыг хүлээн авч уулзах нь энүүхэнд.
Хэрэв хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн баярын өдөр болговол хүн бүр бурханы шашныг шүтэх ёстой гэж тулгасантай ялгаагүй болно.
Үүнээс өөр шийдвэл зохих валютын ханшаас эхлээд хотын иргэдийн нүүрсний үнийг бууруулах, замын түгжрэлийг сааруулах гээд мэргэн санаа дутсан, дутуу дулимаг асуудал бишгүй байна. Адаглаад сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн амьдралтай танилцаж, бага ч борог амьдралын бантанг мэдмээр юм даа. Араас нь Ж.Батзандан гишүүн Христийн өдрийг бүх нийтээрээ тэмдэглэнэ гэж санаачилвал хоёр өдөр ч амардаг болж магадгүй нь. Мөрөөдлийн багийнхан бүл нэмэх бололтой дог.