-Ардчилсан үзэлтэй хүн ялах болно хэмээн бараг л одоогийн Ерөнхийлөгчийг нэрийг нь хэлэхгүй ч дүрслээд явсан билээ. Харин энэ удаад зөн бэлгийн тулааны ялагчдын нэг болох хар шулам гэгддэг Елена Голуновагийн хүү Влад Кадони буюу Зөн билгийн тулааны зургаа дахь улирлын ялагч манай оронд ирэх нь ээ. Влад Кадони энэ сарын 27-нд албан ёсоор Монголд газардах ажээ.
Сэтгэл зүйч байдаггүй манай улсад энэ төрлийн эмч нарын үүргийг шашныхан гүйцэтгэдэг. Тиймээс ч гадна дотны аль сайн гэсэн үзмэрч, бөө, шулам гээд олон хүмүүст үзүүлж, харуулан өөрсдийн хувь заяа, тавилангаа зуруулж жаахан ч гэсэн сэтгэлийн тайтгарлыг олдог. Энэ сул тал хэн нэгний бизнес хийх амархан арга болоод ч байгаа мэт.
Фатима Хадуева-г Монголд залрахад хүн бүр үзүүлэх сонирхолд автан буудлых нь үүдээр бараг жагсаал хийх дөхсөн. Тусгай хүлээн авалтаар үзүүлж харуулсан хүмүүсийн тариф доод тал нь нэг сая төгрөг байсан гэдэг. Энэ удаа Влад Кадони айлчлан хичнээн төгрөгөөр хүн үзэж өгөх юм бол доо. Түүнийг хүрэлцэн ирэх сургаар мөн л аль хэзээний дугаарлалт үүссэн сурагтай байх юм. Шунал ихэдвэл шулам болно гэдэг монголчууд шуламд байдгаа барах нь ээ.