Эвслийн бүлэг ажлын хэсгийн дүгнэлтүүдийг сонсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Эвслийн бүлэг ажлын хэсгийн дүгнэлтүүдийг сонсчээ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Алтны ил тод байдлын тухай хууль болон Монголбанкинд шалгалт хийж буй ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус сонсч, энэ долоо хоногт хэлэлцэх чухал хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, байр сууриа нэтгэжээ.

“Шударга ёс” эвслийн бүлэг Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх гэж байгаатай холбогдуулан ажлын хэсэгт томилогдон ажиллаж буй Г.Уянга гишүүний мэдээллийг сонссон байна. Энэхүү баримт бичгийн төсөлд дотор “Шударга ёс” эвслийн 2012 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтбөлбөрт тусгагдсан зүйл, заалтууд хэрхэн тусгагдсаныг оруулсан талаархи мэдээллийг тус бүлгийн гишүүд саналаа илэрхийлсэн байна. Тус бүлгээс гаргасан саналуудын 1/3 нь орсон байгаа учраас  лхагва гаригт ээлжит бусаар хуралдахаар болсон байна.

Хамгийн чухал нь эрдэс баялгийг хайж олоод, олборлолт хийдэг систем гажуудалтай байна. Хайж олоод консервацид тавьдаг, хойч үедээ үлдээдэг байхыг бодлогын нэг хэсэг болгон оруулж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, Монголын газар нутаг дээр хаана, юу байгааг нь мэдчихээд заавал олборлохгүйгээр, нээсэн болгоныг олборлож эргэлтэд оруулж байгаа нь буруу гэсэн зарчмыг оруулж байгаа бөгөөд Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд суух магадлал өндөр байгаа гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг онцолсон. Мөн тус бүлгийн хуралдаанаар, УИХ-аас ажлын хэсэг гарч, Монголбанкнаас хэрэгжүүлж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон Чингис бондын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонссон байна.Ажлын хэсэг ажиллаж дуусаагүй, дүгнэлтээ гаргах болоогүй учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Ажлын хэсэг дээр банкы мэргэжилтнүүдээр хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгааг эвслийн бүлгийн гишүүд дэмжсэн байна. Бондын мөнгө хэрхэн байршсан, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө хэрхэн зарцуулагдсан, хүлээсэн үүргээ хүлээж чадсан эсэх дээр асуудал байсан. Гэвч энэ асуудлыг одоогоор тодорхой ярих боломжгүй гэсэн юм.

Мөн энэ долоо хоногт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх  бөгөөд энэ төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт ахалж байгаа юм. Засгийн газраас өргөн барьсан төслийг ерөнхийд нь дэмжих ч хайрга, дайрга, элс, шавар гэсэн дөрвөн зүйл дээр  ашигт малтмалаа ангилж байгаа юм байна. Тиймээс бүлгийн зүгээс хад, боржин чулууг хэрхэн хуулиар зохицуулах зэргийг ажлын хэсэг анхаарах чиглэл бүлгийн зүгээс өгчээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж