Патрик Чан дэлхийн шинэ рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Патрик Чан дэлхийн шинэ рекорд тогтоолоо

Дэлхийн гурван удаагийн аварга Канадын Патрик Чан Францын Гран прид түрүүлснээр “Grand Fris final”-д оролцох эрхээ авлаа.

Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ ээлжит Гран при тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд Францын Парис хотноо болж өнгөрлөө. Энэ улирлын тав дахь Гран при тэмцээн болох Trophйe Eric Bompard-д эрэгтэйчүүдээс Канадын Патрик Чан, эмэгтэйчүүдээс АНУ-ын Эшлей Вагнер нар түрүүлж, “Grand Fris final”-д оролцох эрхээ авлаа.

Патрик Чан тус тэмцээнд түрүүлээд зогсохгүй дэлхийн шинэ амжилтыг 295.27 оноогор (98.52+196.75) шинэчлэн тогтоолоо. Тэрээр 2011 оны Москвад болсон дэлхийн аваргад 280.98 оноог тогтоож байсан үзүүлэлтээ ийнхүү Францын Гран при тэмцээнд ахиуллаа. 22 настай Патрик Чан: “Энэ өдөр үнэхээр онцгой өдөр. Элемент бүр дээр сайн төвлөрч чадлаа. Програм бүрийг чадварлаг хийж чадлаа шүү, одоо ч итгэж өгөхгүй байна.” гэжээ. Дэлхийн аваргад гурван удаа түрүүлээд байгаа Чан олимпийн наадмаас медаль хүртэж чадаагүй байгаа.

Дэлхийн аваргын хүрэл медальт, 18 настай Японы Юүзүри Ханюү 263.59 (95.37+168.22) оноогоор, АНУ-ын Жасон Бровн 243 (84.77+158.32) оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын Эшле Вагнер тэргүүлж, ОХУ-ын Аделина Сотникова, Анна Погорилаяа мөнгө, хүрэл медаль хүртэж, “Grand Fris final”-д оролцох эрхээ бүгд авсан байна.

Сануулахад, энэ улирлын сүүлийн Гран при ОХУ-ын Москва хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд болж "Grand Prix of Figure Skating Final"-д оролцох гулгагчид бүрэн тодрох юм. Шилдэг зургаан уран гулгагч оролцдог Grand Prix Final-д эрэгтэй нэг, эмэгтэй дөрвөн тамирчин одоогоор эрхээ аваад байна.



Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж