Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх санал гаргав

УИХ дахь Бие даагч гишүүд бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох санал гаргаж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд ийм заалт оруулах хэрэгтэй гэсэн юм. Мөн бие  даагч гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлт болох өвлийн уралдааныг хязгаарлахыг дэмжиж байгаа аж. Харин бүсийн уралдааныг зохион байгуулахыг хязгаарлаж, улсын цолонд оруулахгүй гэдгийг дэмжихгнүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь морин уралдаан бүс нутагт ихээхэн хөгжиж байгаа энэ үед бүсийн уралдаан улсын цолонд ордог болсон нь сайн талтай. Дан ганц Улаанбаатар хотод зохион байгуулж улсын цол олгоод байвал морин уралдааны спорт хөгжихгүй” гэсэн байна.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж