Гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалж ам.долларын ханш тогтворгүй байна. Өнгөрсөн зунаас савлаж эхэлсэн ам.долларын ханш өнөөдөр “Найман шарга” захад 1756, арилжааны банкуудад 1754 төгрөгөөр зарж байна. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханш нь 1752 төгрөг байна. Ам. долларын ханш ийнхүү бага, багаар өсч байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого багассантай холбоотой гэдгийг эдийн засгийн хүрээнийхэн ярьж байгаа юм.
Монголбанкнаас зарласан ханшаар юань 287.67 төгрөг байгаа бол евро 2357.37 төгрөгтэй тэнцэж байна.
Н.ГЭГ