
Москва зөрөлдөөнтөй мэдээлэл хийж байснаа шинэ хориг арга хэмжээ S-300 пуужинг Иранд нийлүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа учир наймаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.
Хэрэв наймаа бүтэхгүй бол Иран түүнийг өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр солино гэж Тегеран мэдэгдсэн байна. Ахмадинежадын хоёр сарын өмнө зарласан агаарын довтолгооноос хамгаалах системын талаар яриа явагдаж байгаа бололтой. Ираны ерөнхийлөгч түүнийг өөрсдөө хийсэн гэж байгаа боловч тэр нь Хятадын зенитийн пуужингуудын сайжруулсан загвар гэж шинжээчид дүгнэжээ.