Энэ жилийн “Топ” хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Энэ жилийн “Топ” хэн бэ?

Анх 1989 оноос хойш зохион байгуулагдаж байсан “Гоёл” наадам энэ жил 25 нас хүрнэ. 1989 онд “Гоёл” наадмаас өнөөгийн загварын тайзны шилдэгүүд болох Д.Болормаа, Э.Одгэрэл гэх  хоёр модель төрж өнөөг хүртэл загварын ертөнцдөө үнэнчээр зүтгэж яваа билээ. Түүнээс хойш олон моделууд жил дараалан төрүүлсээр байгаа уг загварын ертөнцийн баяр энэ жил арван нэгдүгээр сарын 27, 28-нд шилдэг дизайнеруудын бүтээлүүдийг шалгаруулах бол 30-нд гала тоглолтоо уламжлал ёсоороо соёлын төв өргөөнд толилуулах ажээ. Энэхүү наадмын тайзны найруулгаар “Hero” интертаймент ажиллаж байгаа гэнэ. Жил бүр 60-70 моделиуд уг наадмаар өөрсдийн чансаагаа сорьдог бол энэ жил 50-60 модель оролцон “Топ” хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөх ажээ. 

Хамгийн отгон модель болох О.Пүрэвдулам уламжлал ёсоороо дараагийн топ цолыг гардуулах нь дамжиггүй биз ээ. Гагцхүү энэхүү цолны эзэн хэн байх бол?

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж