Жилийн дараа жүдогийн ордонтой болно

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Жилийн дараа жүдогийн ордонтой болно

Монголын жүдочид Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард нэг жилийн дараа гэхэд жүдогийн ордонтой болно. Энэхүү ордны шав тавих ёслол өнөөдөр /XI.18/ боллоо. Уг жүдогийн ордон нь 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами /дэвжээ/ тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын орчин үеийн спортын цогцолборын шаардлагыг хангасан байхаар төлөвлөсөн байна. Ордныг барихад 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэнэ.  Санхүүжилтийг бөх сонирхогчид болон жүдо бөхийн хөгжлийн төлөө чин сэтгэлтэй олон түмний хандив тусламжаар бий болгоно гэж Монголын жүдо бөхийн холбооныхон төлөвлөж байна.

Энэхүү ордны шавь тавих ёслолд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Бахытжан, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон жүдо бөхийн тамирчид оролцлоо.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж