
Hayabusa зонд 2005 онд Итогава гэж нэрлэгдсэн сүүлт одонд хүрч хоёр удаа гадарга дээр нь буугаад дээж авсан байна. Гэхдээ эрдэмтэд энэ ажиллагаа амжилтай болсон эсэхийг мэдэхгүй байгаа. Дээж авахад техникийн саатал нөлөөлж байв. Аппарат буцах замдаа ч техникийн сааталтай байжээ. Анх Hayabusa 2007 онд буцан ирэхээр төлөвлөгдсөн байсан ч хөдөлгүүрт гарсан саатлын улмаас тэр хугацаа нь хойшлогдсон байв.