Талх шарагч шиг цэнэглэгч суурь

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Талх шарагч шиг цэнэглэгч суурь

iPhone 5, 5S болон 5C  загварын ухаалаг гар утаснуудад зориулсан яг л талх шарагч шиг хэлбэртэй, цэнэглэгч суурийг бүтээжээ. Уг суурь нь 2 гар утсыг нэг дор цэнэглэх боломжтой, пластик их бие, хөнгөн цагаанан бүрээстэй.

Уг цэнэглэгчид та ухаалаг гар утсаа суурилуулж цэнэгэлэхэд цэнэг бүрэн орсны дараа таны ухаалаг гар утас шарагдсан талх шиг л дээшээ гараад ирэх гэнэ.

Энэхүү тохируулгын тусламжтайгаар та гар утасныхаа батерейг нурахаас сэргийлэх давуу талтай аж.

Үнийн хувьд 79 ам.доллар юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж