Гол ялгаа нь үнэ. iPed 105 ам.доллараар зарагдаж байгаа бол iPad худалдаанд гарсан орнууддаа хятадынхаас тав дахин илүү үнэтэй байна. Жишээлбэл, Америкийн таблетын хамгийн хямд загвар нь Их Британид 429 фунтаар зарагдаж байгаа нь 620 орчим ам.доллартай тэнцэж байгаа юм.
Америкийн таблет Австрали, Их Британи, Герман, Испани, Итали, Канад, Франц, Швейцари ба Япон зэрэг есөн орны дэлгүүрүүдэд зарагдаж байгаа бол Хятадынх зөвхөн Хятадын Шэньчэнь хотод л зарагдаж байна. Тэр нь санамсаргүйгээр гэх үү жинхэнэ оригиналь iPad ба iPhone утас хийдэг Apple Foxconn компанийн үйлдвэрээс холгүй хот юм. АНУ-д iPad дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарсан ба нэг сарын дотор худалдан авагчид сая гаруй ширхэг таблетыг худалдан авсан байв. Хятадын таблетын зарагдсан хувь ба үйлдвэрлэгчийн төлөвлөгөөний талаар мэдээлэл гараагүй. Америкийн худалдаа эхлэхээс өмнө гуравдугаар сард шинэ гажетын клонийн хуулбар гарсан ба түүнийг смартфөүн үйлдвэрлэгч Teso танилцуулсан юм. Арван дюймын сенсортай, Windows үйлдлийн системтай том iPhone-тай тун адилхан харагдаж байсан юм.