Мэдээлэл холбооны Юнител групп 2006 онд үүрэн холбооны зах зээлд гуравдагч оператор болж гарч ирснээсээ хойш хамгийн хямд, нэг үнийн тариф, сүлжээндээ үнэгүй ярих зэрэг хэрэглэгчдэд очих олон боломжийн анхдагч болж, маркетингийн бодлого, үйлчилгээний чанараар бусдаас тод ялгаран, харилцаа холбооны салбартаа шинэчлэл хийсээр ирсэн билээ.
Цаг хугацааны эрхээр өнгөрсөн үеийн шилдэг зүйлс улиран одож цоо шинэ зүйлсд байраа тавьж өгдөг жишгийн дагуудэлхий дахинд техник технологи тэр дундаа интернэтийн орчин, компьютер, телевизор, гар утасны үзүүлэлтүүд асар хурдтайгаархувьсан өөрчлөгдсөөр байна. Үүнийг дагаад эдгээрт суурилсан хэрэглээнүүд ч мөншинэчлэгдэн өөрчлөгдөх шаардлага урган гарсаар байна. Энэ үйл явцыг соргогоор мэдэрсэнЮнител групп бусдаас түрүүлж алхан, Монголд анх удааЮНИТЕЛ 2.0буюу өөрийн үзүүлдэг үйлчилгээ бүрээ цоо шинэ түвшинд аваачих үйл явцааэхлүүлж байгааг дуулгахад таатай байна. Энэ процесс нь тодорхой үе шаттайгаар хэрэгжих бөгөөд Үүрэн холбооны салбар тэр дундаа урьдчилсан төлбөрт үйлчилгээнээсээ эхлүүлж байна.
Саяхныг хүртэл та бид гар утсаа зөвхөн дуудлага хийж, мессеж бичихэд түлхүү хэрэглэдэг байсан бол одоо интернэтээр аялах, зураг авах, бичлэг хийх гээд олон янзын үйлдлийг хийхэд тогтмол ашигладаг болжээ. Иймээс үүрэн холбооны урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг яриа, мессеж, дата болон тэдэнд хэрэгтэй үйлчилгээний хугацааг багцлан 4 төрлийн үйлчилгээгэээнэ 12 сарын 1-ээс хүргэж эхлэх гэж байна.
Smart багцууд нь нэршил бүрийнхээ үйлчилгээг илүү хямдаар авах бөгөөд бусад үйлчилгээ нь энгийн тарифаар бодогдоно.
Хэрэглээг таньж, хүссэн төрлийнхөө багцад чөлөөтэй шилжих боломжийг олгож, түүгээр зогсохгүй аль ч багцын хэрэглэгч байлаа гэсэн нэг л картыг худалдан авах боломжтой болж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй, хэрэглээг нь хялбарчилж байгаа хэрэг юм.
Цаашдаа Юнител групп үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглэгчид, IPTV, интернэт, суурин утасны үйлчилгээгээ ээлж дараалан Юнител 2.0 буюу дэвшилтэт түвшин рүүгээ шилжүүлэх юм.