Дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай бороо орно

Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өчигдөр  баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн сон байна.  Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгийн зарим газар, Өмнөговийн Сайхан-Овоо, нийслэлийн Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн нутгаар салхи түр зуур 18-19 метр секунд хүрч салхилсан байна.

Өнөөдөр Төв болон говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 метр секунд, говь талын нутгаар 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос 5-10 метр секунд, зарим үед 12-14 метр секунд хүрч ширүүснэ. 16-18 хэм дулаан байна гэлээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж