
Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага (ОPCW) өнгөрсөн баасан гаригт Сирийн химийн зэвсгийг устгах тодорхой төлөвлөгөөг батлав. Албани нутагтаа Сирийн зэвсгийг устгуулахгүй гэсний дараа мянгаад тонн зэвсгийг хаана устгах нь тодорхойгүй байна.
Гэсэн ч 41 орон оролцдог ОPCW-гийн зөвлөл энэ жилийн сүүл гэхэд Сирийн химийн зэвсгийн аюултай гэх төрлийн зэвсгийг тус орноос гаргасан байх ёстой гэж шийдлээ. Тус байгууллагын төлөвлөгөөгөөр Сирийн химийн зэвсгийг 2014 онд устгасан байх юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР