ЕХ ба ОУВС хямралын эсрэг төлөвлөгөөг нь шалгана

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

ЕХ ба ОУВС хямралын эсрэг төлөвлөгөөг нь шалгана


© REUTERS/. John Kolesidis

Европын холбоо (EX) ба Олон улсын валютын сангийн (ОУВС)байцаагчид даваа гаригт Афинд ирэн тогтворжуулах зээлийн нөхцлийг Грек хэрхэн биелүүлж байгаад нь шалгалт хийж эхэлжээ.
Грек өнгөрсөн тавдугаар сард 20 тэрбум еврогийн зээл аваад гадаад тулгамдсан өрөө төлж оронд нь эдийн засгийн хатуу арга хэмжээгээр улсын зардлыг багасгахаар болсон юм. Зээлийн хоёр дахь ээлжийг тэд есдүгээр сард авах ба зээлийн нөхцлийн үүргээ тэд биелүүлж байгаа гэжээ.
Грекийн эрх баригчдын мэдээгээр энэ жилийн эхний таван сард төсвийн алдагдал нь 8,97 тэрбум евро гэсэн үзүүлэлттэй гарсан нь өмнөх жилийн мөн  үеийн 14,66 тэрбумаас буурчээ.
Төсвийн алдагдлын хэмжээ нь ийнхүү 38,8 хувиар буурсан нь Европын холбооноос өгсөн 35,1 хувийн  хэмжээнээс давсан байна. Харин татварын цуглуулалт дөнгөж найман хувиар өссөн ба гүйцээгүй байгаа. Европын холбоо энэ үзүүлэлтийг 11,7 хувьд барихыг тулгасан билээ.
Үүний зэрэгцээ Засгийн газар нь төсөвлөх ба зарлагын хянах арга барилыг өөрчилсөн хуулийн төслийг парламентаараа хэлэлцүүлэх гэж байна. Мөн даатгалын болон тэтгэврийн системийн шинэчлэлийг хийх аж. Тэтгэврийн насны төвшинг нэмэн тэтгэврийн хэмжээг буруулж байгаа учир дээрх арга хэмжээ олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах магадлал өндөртөй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж