Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2013.11.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозог Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийснээр айлчлалын албан ёсны үйл ажиллагаа эхэллээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын комиссын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад анх удаа хийж буй энэхүү айлчлал нь Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өгч буй ач холбогдлын илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, урт хугацааны стратегийн зорилтуудын нэг нь Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх явдал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч нотолж, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоог гуравдагч хөрш хэмээн тунхагласныг онцлон илэрхийллээ.

Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг Европын холбоо болон түүний гишүүн орнууд тууштай дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж