Ямайкууд шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.17-нд нийтлэгдсэн

Ямайкууд шилдгээр шалгарлаа

Олон улсын хөнгөнатлетикийн холбооны (IAAF) энэ оны шилдгүүд өчигдөр Монакад тодорлоо. 2013 оны шилдгээр эрэгтэйчүүдээс Ямайкын Усайн Болт, эмэгтэйчүүдээс Шеллиан Фрэзер нар шалгарлаа. Мөн тулгууртай харайлтын ОХУ-ын тамирчин Елена Исинбаева Хөнгөн атлетикийн
олон улсын холбооны (IAAF) шагналыг хөнгөн атлетикт гайхамшигтай карьер
хийсэн гэж хүртэв. Мөн энэ шагналаар уртын харайлтын Америкийн тамирчин
Дуайт Филлипс хүртжээ.

Энэ жил 27 настай Усан Болт оны шилдэг тамирчнаар тав дахь удаагаа /2008, 09, 11, 12, 13/ шалгараад байна. Дэлхийн хамгийн хурдан хүн тэрбээр өнгөрөг наймдугаар сард ОХУ-ын Москва хотноо болсон ДАШТ-ээс 100 м, 200 м болон багийн 4×100 метрийн гүйлтэд алтан медаль хүртсэн. Усан Болт олимпийн зургаа, дэлхийн аваргын найман алтан медальтай.

Харин Москвагийн ДАШТ-нээс 100 м, 200 м болон 4*100 метрийн буухиад тус тус алтан медаль хүртсэн Ямайкын Шеллиан Фрэзэр энэ жил дэлхийн шилдгээр шалгарлаа. Олимпийн хоёр алт, хоёр мөнгө, ДАШТ-ний таван алт, хоёр мөнгөн медальт Ямайкын алдарт гүйгч Шеллиан Фрэзэр анх удаа дэлхийн шилдэг тамирчин болж байна. 






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж