Тулгууртай харайлтын ОХУ-ын тамирчин Елена Исинбаева Хөнгөн атлетикийн олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) шагналыг хөнгөн атлетикт гайхамшигтай карьер хийсэн гэж хүртэв. Мөн энэ шагналаар уртын харайлтын Америкийн тамирчин Дуайт Филлипс хүртжээ.
Оросын 31 настай тамирчин эмэгтэй 15 жилийнхээ карьерт олимпийн хоёр алт (2004, 2008), нэг хүрэл (2012), дэлхийн аваргын гурван алт (2005, 2007 ба 2013), заалны дэлхийн аваргын дөрвөн алт (2004, 2006, 2008, 2012), тивийн аваргын алт (2006) зэрэг олон шагнал авчээ. Тэрээр өөрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчилсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР