Хамгийн үнэтэй модель ажилдаа оров

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй модель ажилдаа оров

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Miguel Villagran

Дэлхийн хамгийн өндөр цалин хөлстөй, алдар нэртэй загварын ертөнцийн модель Жизель Бундхен (Gisele Bundchen) өөрийн зургаан сартай хүүгээ тамирчин эцэгт нь харуулаад өөрөө ажилдаа буцан оржээ.
Бразилийн уугуул 29 настай од Сан-Пауло хотноо болж байгаа Fashion Week үзүүлбэрт оролцохоор эх орондоо очсон байна. Одоо ч галбир нь нас бие гүйцсэн эмэгтэй хүнийх гэж хэлэхээргүй урт хөлт модель “Colcci” загварын ордны загваруудыг үзүүлэв.
Өөрийнх нь яриагаар тайзнаа гарахад ихээхэн догдолж, үзэгчид түүнийг хэрхэн хүлээн авах бол гэж түгшиж байсан гэнэ. Гэвч тайзнаа гарангуут түгшүүр нь арилан бүгд хэвийн сайхан явагдана гэсэн итгэл түүнд гарч ирсэн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж