Энэ жил өвөлжилт хүндрэн, олон аймаг сумд гамшгийн байдалтай байна. Ялангуяа баруун аймгийн малчид хамгийн хүнд байгаа. Малчид намар малаа барьцаалж их хэмжээний зээл авч, хүүхдүүдээ төв суурин газарт сургахаар явуулсан. Гэтэл олон мал нь зудыг давж чадалгүй үхсэн учир өрөө төлөх боломжгүй болжээ. Хаана, хэнд, хандахаа мэдэхгүй байгаа малчид бүх малаа зараад ч хамаагүй хүүхдээ сургуульд сургана гэж байгаа гэнэ. Баруун таван аймагт хот нь харласан малчид цөөнгүй байгаа учир ирэх жил малчдын хүүхдүүд сургууль завсардах бололтой. Онцгой байдлын ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад нэг малчинд хэдэн их дээд сургуулийн оюутан ноогдож байгаа талаар санал асуулга авчээ. Хамгийн хүнд байгаа Ховд аймгийн Үенч, Алтай, Булган сумын 100 малчин өрхийн 78 хүүхэд нийслэлд их дээд сургуульд сурдаг гэсэн хариулт өгчээ.
Х.Хангал
Х.Хангал