Салбар хуралдааны зөвлөмжийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Салбар хуралдааны зөвлөмжийг танилцуулж байна

"Том төрөөс ухаалаг төр лүү" Үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд таван салбар хуралдаан хуралдаж, тус тусын зөвлөмж гаргасан бөгөөд одоо тэдгээр салбар хуралдааны санал, зөвлөмжийг нэгдсэн зөвлөгөөнд танилцуулж байна.

Салбар хуралдаануудын тухайд Шийдвэр гаргагчдын салбар
хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес
эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн
С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь
нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл,
мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид
нар тус тус удирдан явуулсан юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж