“Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжихэд ямар алхам хийх талаар илтгэл тавьсан билээ. Жиргээчдийн анхаарал энэхүү уулзалт руу чиглэсэн байгаа бөгөөд хэлэлцүүлгийн талаарх санал сэтгэгдлээ хуваалцаж байна. Жиргээчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлээс дараах үгсийг илүүтэй онцолсон байна.
Таны төлөө бүхнийг хийх гэж байгаа төр бол таниас бүхнийг булааж авах болно
Ухаалаг төр бол нэг том хаалганы цаана олон хүн суух биш, цахимжсан сүлжээ, технологийн дэвшлийг сайн ашиглаж байхыг хэлж байгаа юм.
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг одоо унагатай биш эхтэй нь тэмцье. Төрөө засъя
Монгол улс хамгийн ардчилсан хамгийн хөгжилтэй тийм л улс болно гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй
Эрчим хvчний сайд бол гэрлийн унтраалга хариуцсан л хvн
Зөвлөх гэж… найзаа хамаатан садангаа авчраад.. тэд төрийг самарч байна
Хашгирахыг нь популистууд хашгирдаг төлөхийг нь ард түмэн төлдөг
Үндсэн хуулийн 2000 оны 7 өөрчлөлтийг эргэж ярьж болно
Монголд хамгийн дарлагдсан хумуус бол бизнес эрхлэгчид
Шинэ юм гэдэг нь хуучнаасаа салах л хэрэг байдаг
Төрийн хянах самбар ажиллагаагүй болсон
Төр бол хүнд суртал бойжуулдаг "Асрамжийн газар" биш.Төрд орсон л бол насаараа, тэтгэвэрт гарталаа ажиллах ёсгүй.
Өнгөрсөн нэг жилд бид 2.5 их наяд төгрөгийн хохиролтой өнгөрлөө
Тер их емч эзэмшдэг биш, иргэдээсээ емч, уйлчилгээг нь турээсэлдэг болъе
Пан-Нэгдсэн гэсэн үг. Бид пан сүлжээ, системтэй болох хэрэгтэй! Ухаалаг төр бол хүний сайн сайхны төлөө л ажилладаг байх ёстой.
Төрд мэдлэг,технологийн дэвшилж орж ирэхгүй байна.төр томорч байгаагын шалтгаан энэ
ДНБ дэх төсвийн зардал 2014 онд 7.3 их наяд буюу 41.1% болж байна