Зөвлөлдөх уулзалт салбар хуралдаанд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт салбар хуралдаанд шилжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй  “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт  Төрийн ордноо үргэлжилж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж,  “Том төрөөс ухаалаг төр лүү”  шилжихэд ямар алхмууд хийх талаар илтгэл тавилаа. Харин одоо зөвлөлдөх уулзалт таван салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Уулзалтад оролцож буй бүх салбарын төлөөлөгчид шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид,  орон нутгийн, эрдэмтэн судлаачдын, хэвлэл мэдээллийн төлөөллийн гэсэн  салбар хуралдаанууд  болно.  Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах  юм.

Салбар хуралдаануудын тухайд, Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулах юм байна.  Салбар хуралдаанууд хаалттай үргэлжилнэ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж