Д.Оюунхорол нутгийнхаа дарга нартай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол нутгийнхаа дарга нартай уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өчигдөр Завхан аймгийн 24 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай Төрийн ордонд уулзлаа. Энэхүү уулзалт Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталсны дараа болсноороо онцлог байв. Энэ  үеэр  Д.Оюунхорол гишүүн ирэх онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ахмадын төвөөс эхлээд дулааны шугам сүлжээг шинэчлэх гэх мэт 50 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төсөвт тусгасан талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцсон байна. Орон нутгаас ирсэн саналуудаас хэд нь төсөвт тусгагдсан, аль нь хасагдсан талаар тодорхой мэдээлэл авсан, цаашид төсөвт суулгах хөрөнгө оруулалтын талаар санал өгөхдөө юуг анхаарах талаар ярилцжээ. Завхан аймгийн Тамгын газрынхан хөдөө, орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг хүлээх болсныг  дуулгасан юм.

Дашрамд, Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга нарын улсын зөвлөгөөнийг энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. 

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж