
АНУ-тай хийсэн хэсгийн эхний тоглолтод гэмтэл авч, талбайг орхисон Ледли Кинг нутаг буцах уу гэсэн харамсалтай асуултын хариу бараг тодорхой болжээ. Эмчийн дүгнэлтээр түүний цавины шөрмөс сунасан учир наанадаж гурван долоо хоног хөдөлгөөний дэглэм барих шаардлагатай болсон байна. Гэтэл 18-нд Английн шигшээ багийн Алжиртай хийх тоглолтод Ледли Кингийн орон зай ихээхэн үгүйлэгдэх учраас багийнхан нь түүнийг яаран нутаг буцаах хүсэлгүй байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй талбайдаа эргэн гарна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Өдгөө 29 Кинг ямартай ч өчигдөр шигшээ багтайгаа хамт “Бафокенг Спортс” цогцолборын усан бассейнд тусгай дасгал сургуулилт хийсэн байна.