Дархан-Уулын иргэдийг сүрьеэгийн үзлэгт хамруулна

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Дархан-Уулын иргэдийг сүрьеэгийн үзлэгт хамруулна

“Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Дархан –Уул аймгийн Эрүүл мэндийн газар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт сүрьеэгийн илрүүлэлтийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хийж эхэллээ. Энэхүү үзлэг нь долоо хоног үргэлжлэх бөгөөд 1300 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Дархан-Уул аймаг нь Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нутгийн тоонд ордог ажээ.

Зардал багатай дижитал рентгенийг ашиглан эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ өвчнийг, идэвхтэй хэлбэрээр илрүүлэх, цаашлаад эмчилгээнд хамруулах гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэхүү үзлэгийг зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл нь шинж тэмдэг багатай буюу зовиур бага илэрэх болжээ. Мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэх хандлагатай байна. Сүрьеэгийн өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлс нь ихэвчлэн ядуурал, архидалт, гадаад дотоод шилжилт хөдөлгөөн байдаг ажээ.

Эх сурвалж: www.moh.mn

alt

alt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж